Тэтгэврийн санхүүжилтийн урт хугацааны тэнцэл, хүн ам зүйн шилжилт ба дөрвөн хувилбарын тооцоо.

Монголын тэтгэврийн систем хуримтлалын бус, урсгал санхүүжилтийн зарчмаар ажилладаг. Хүн ам зүйн шилжилт нь энэ зарчмыг хоёр арван жилийн дотор ачаалалд оруулна.
Ном дөрвөн хувилбарыг ижил үндсэн таамаглал дээр тооцож, тэтгэврийн нас, шимтгэлийн хувь, хуримтлалын багана, төсвийн дэмжлэг гэсэн дөрвөн хөшүүргийн үнийг харуулна.
Хэрэглэсэн модель ба өгөгдлийн эх сурвалж хавсралтад бүрэн орсон тул уншигч тооцоог өөрөө дахин хийх боломжтой.